suugii

2012-05-09

Бага ангийн насныхны шинж тэмдгүүд: * Үргэлж уйлагнах * Ганцаараа үлдэхээс айх * Хэт их унтах * Хэт их хөдөлгөөнтэй байх * Айж ичиж, зүүдлэх * Сургуулиас зохиогдох тэмцээн уралдаанд идэвхтэй оролцохгүй байх * Учир зүггүй

<Бага ангийн насныхны шинж тэмдгүүд: * Үргэлж уйлагнах * Ганцаараа үлдэхээс айх * Хэт их унтах * Хэт их хөдөлгөөнтэй байх * Айж ичиж, зүүдлэх * Сургуулиас зохиогдох тэмцээн уралдаанд идэвхтэй оролцохгүй байх * Учир зүггүй инээх, эсвэл уйлах * Өмдөндөө шээх болон хүндээр бие засах * Хүний үгийг сонсохгүй байх * Хэт их юм мөрөөдөх, түүнээс болоод бусад зүйлсээс анхаарлаа сарниулах * Уур уцаартай байх * Амьтдыг зовоох, тамлах * Галаар тоглох Өсвөр насныхны шинж тэмдгүүд: * Ганцаардмал байдал * Сургуулиас зохиогдох үйл явдалд үл оролцох * Архи тамхи хэрэглэх * Идэж уух, унтах цаг нь өөрчлөгдөх * Сургуулиас зайлсхийх * Хулгай хийх * Эд зүйлсийг эвдэлж сүйтгэх * Таргалах, ямар ч шинж тэмдэггүй байхад таргалахаас айх * Ямарваа зүйлд байнга санаа зовох * Хий юм харах, сонсох * Сэтгэлийн зовиур ихсэх * Шалтгаангүй уурлах * Хоол идэх дур сонирхол буурах * Унтаж чадахгүй байх * Үхэл бодох * Шалтгаангүй уйлах Хэрвээ таны хүүхдэд дээрх шинж тэмдгүүд ажиглагдах буюу эсвэл та энэ талаар санаа зовж байгаа бол мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж, зөвлөгөө авах нь чухал. Асуудлыг анхан шатан дээр нь даамжруулахгүй, цаашид гарч болох аюултай хор хөнөөлөөс сэрэмжлэхэд тусална. Эцэг эхчүүд юу хийх ёстой вэ?: * Хүүхэдтэйгээ ойр дотно байж, анхаарал халамж тавих * Хүүхдийнхээ зан аашинд өөрчлөлт гарч буйг сайн ажиглаж, анхаарч байх * Өдөр болгон хэдэн хоромыг хүүхэдтэйгээ хамтдаа өнгөрүүлэх * Хүүхдийнхээ хийх дуртай зүйлст анхаарал хандуулж, түүнийг нь дэмжиж байх * Хүүхдээ өөрийнхөө бодол санааг чөлөөтэй илэрхийлэхийг нь дэмжиж байх * Та өөрөө хүүхдэдээ бусадтай яаж харилцаж байгаагаараа үлгэр жишээ болох ёстой. * Хүүхдийнхээ хажууд гэр бүлийн асуудлыг хэлэлц, оролцуул * Бүдүүлэг хэрүүл, зодооныг хүүхдийнхээ дэргэд хийхээс тэвч * Хүүхдээ бусад хүүхдүүдтэй бүү харьцуул * Хүүхдээ үргэлж дэмжиж, сайн зүйлийг нь хэлж байх * Хүүхдээ бусадтай найзалж нөхөрлөхийг дэмжиж байх * Хүүхдэдээ хайр халамжаа үргэлж мэдрүүлж байх * Таны хүүхдийн дотоод эрүүл мэнд, сэтгэл зүй нь биеийн эрүүл мэнд шигээ чухал гэдгийг үргэлж санаж анхаарал тавьж байх хэрэгтэй.

. Найздаа илгээх

Миний тухай

surgaltiin blog

Сүүлийн бичлэгүүд

. дуу хонхны баярын
. (гарчиггүй)
. дуу хонхны баярын
. дуу хонхны баярын
. Бага ангийн насныхны шинж тэмдгүүд: * Үргэлж уйлагнах * Ганцаараа үлдэхээс айх * Хэт их унтах * Хэт их хөдөлгөөнтэй байх * Айж ичиж, зүүдлэх * Сургуулиас зохиогдох тэмцээн уралдаанд идэвхтэй оролцохгүй байх * Учир зүггүй
. Бага ангийн насныхны шинж тэмдгүүд: * Үргэлж уйлагнах * Ганцаараа үлдэхээс айх * Хэт их унтах * Хэт их хөдөлгөөнтэй байх * Айж ичиж, зүүдлэх * Сургуулиас зохиогдох тэмцээн уралдаанд идэвхтэй оролцохгүй байх * Учир зүггүй
. сурагчдад өгөх зөвлөгөө
. сурагчдад өгөх зөвлөгөө
. цахим хэрэглэгдэхүүн
. Мэдээ мэдээлэл
. Эцэг эхэд өгөх зөвлөгөө
. зургийн хичээл Дуу
. Зуны даалгавар
. Баяр хүргэе
. 5-г анги монгол хэл

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 5 » Нийт: 29
Өмнөх | Дараагийн