suugii

2012-05-09

сурагчдад өгөх зөвлөгөө


Орчин үеийн өсвөр насны охидын өөрийгөө хүмүүжүүлэх байдал /2007 оны судалгаа/ Хөгжлөө дагаад хүмүүсийн хэрэгцээ, сонирхол өсөн нэмэгдэж, өөрчлөгдөж байдаг жамтай билээ. Орчин үед манай улс ардчилалд шилжсэнээр хувь хүн өөрийгөө амьдралд бэлтгэж, өрсөлдөөнт нийгэмд хэрхэн биеэ авч явах нь төрийн оролцох хэрэг биш болж энэ нь зөвхөн хувь хүнээс шалтгаалах хэрэг болсон. Иймийн учир амьдрал дээр гараад нийгэмд хэрэгтэй, эх орондоо ач тустай хүн болох, мөн хувь хүн өөрөө сайн сайхан амьдрахын тулд хүн бүр хүүхэд байхаасаа эхлэн өв тэгш хүмүүжлийг өөрөө хичээн олох хэрэгцээ шаардлага урган гарч байгаа билээ. Өв тэгш хүмүүжлийг багш, сурган хүмүүжүүлэгчид болон эцэг эхчүүд хүүхдүүдэд дэс дараатай олгох хэрэгтэй ч тухайн хүүхдийн өөрийгөө хэрхэн дайчлах, яаж ухамсарлах нь гол бөгөөд орчин үеийн нийгэмд өөрийгөө хүмүүжүүлэх асуудал чухлаар тавигдах шаардлагатай юм. Орчин үеийн өсвөр насны охидын өөрийгөө хүмүүжүүлэх хандлагыг тогтоосноор тэдний өөрийгөө хүмүүжүүлэх байдлын зөв болон буруу талыг мэдэж, өөрийгөө хүмүүжүүлэх ажил чухал болохыг таниулж, цаашид тэдний өөрийгөө өв тэгш, зөв хүмүүжүүлэхэд нь сурган хүмүүжүүлэгч багш нарын тусламж, зөвлөгөөнд баримжаа болох учиртай билээ. Түүгээр ч зогсохгүй ирээдүйн хүмүүжил сайтай охид, эмэгтэйчүүдийг өөрөөр хэлбэл сайн гэрийн эзэгтэй, сайн эх, сайн иргэн болгон бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм. “Өсвөр үеийнхэн өөрийгөө аль болох эрт танин мэдэж амьдралдаа зөв ухаалаг хандаж сурах нь чухал, Өсвөр идэр насандаа өөрийгөө таньж, өөрийнхөө авьяасыг тодорхой зүйлд чиглүүлэн биеэ дайчлахгүй бол өтлөх насандаа үзэж өнгөрүүлсэн амьдралдаа харамсахад хүрдэг.” байна. Өөртөө байгаа зөв сайн шинж чанаруудыг батжуулан гүнзгийрүүлэх, өөрийн дутагдал муу талыг багасгах, арилгах, өөртөө байхгүй байгаа шинэ шинж чанарыг өөртөө төлөвшүүлэх ажлыг байнга дэс дараатай тогтмол ажиллахыг өөрийгөө хүмүүжүүлэх гэнэ. Өөрийгөө хүмүүжүүлэх ажлын бэлтгэл гэж байна. Үүнд багш сурагчид эцэг эхчүүдээрээ өөрийгөө дүгнүүлж бичүүлэх, тэднээр сайн үлгэр дуурайлтай талыг нь яриулах, суут хүмүүсийн намтартай танилцах, ном зохиол унших гэх мэт олон ажлыг хийж болно. Мөн өөрийгөө хүмүүжүүлэхдээ дутагдалтай зан чанаруудаа засах, сайн талаа батжуулахаас гадна хүмүүжлийн таван хэлбэрээр өөрийн чадварыг сайжруулж хүмүүжүүлж болно. Өөрийгөө хүмүүжүүлэх эрмэлзлийн анхны элементүүд сургуулийн өмнөх насны үед хүүхдүүдэд үүсч бий болдог. Насны хөгжлийн үе шат бүрд тэдний өөрийгөө хүмүүжүүлэх байдлын агуулга тухайн үеийн хэрэгцээ болоод өөрийн насны онцлогоо дагаад хувьсан өөрчлөгдөж байдаг. Хүүхдэд өөрийгөө хүмүүжүүлэх ухамсар чадварыг хөгжүүлэхэд багш, эцэг эхчүүдээс хүүхэд нэг бүрийн зан байдлын сайн муу талуудыг тэдэнтэй ярилцах, хамт олноор нь ярилцуулах, өөрөөр нь надад ийм сайн талууд, ийм дутагдалтай талууд байдаг гэж өөрийнхөө байдлыг дүгнэн ярьж чаддаг болгох нь чухал. Өөрийгөө хүмүүжүүлэх үйл ажиллагааны чухал хэсэг нь зан үйлээ удирдан жолоодож өөрийгөө захирч сурах явдал мөн. Өөрөөр хэлбэл хүсэж сонирхсон бүхнээ гүйцэтгэх биш бас сонирхолгүй боловч тэр үед хийж гүйцэтгэх шаардлагатай зүйл байвал тэр сонирхож байгаа зүйлээ больж түүнийг хийдэг, эсвэл сонирхож байгаа зүйл нь нийгэм хамт олон ба өөрт нь ашиггүй тэр ч байтугай хортой гэж үзвэл өөрийгөө захирч түүнийг шууд орхидог тийм чадварыг эзэмшүүлнэ гэсэн үг. Сурагчдын өөрийгөө хүмүүжүүлэх ухамсар чадварын хөгжилд сургуулийн хичээл, хүмүүжлийн ажлын бүх систем нөлөөлөх бөгөөд юуны өмнө сайн зохион байгуулагдсан нийгмийн тустай хөдөлмөр, үйл ажиллагааны явцад энэ зорилт нь амжилттай шийдвэрлэгддэг байна. Өөрийгөө хүмүүжүүлэх нь хүний хувийн ба нийгмийн сонирхлыг холбодог бөгөөд өөртэйгөө ажиллах явцад хүн улам өсөж дэгжиж, ингэснээрээ бусад хүмүүст тустай хэрэгтэй хүн болдог. Нийгмийн амьдралд оролцох нь хүн бүрийн оюун санааны болон бие бялдрын хөгжлийн гол зам билээ. Судалгааны үр дүн Нас 12-16 насны хооронд Анги 7,8-р ангиуд Өөртөө тавьсан зорилгыг тандах 1-р асуулт Таны нэн тэргүүний хоёр зорилго юу вэ? - Сурлага, оюун ухааны хүмүүжилд чиглэсэн сурлагаа ахиулах, онц төгсөх, сайн сурах, өндөр төвшний мэдлэг боловсролтой болох, мэдлэгээ дээшлүүлэх гэх мэт утгатай санал 115 буюу 74.67 % - Ёс суртахууны чиглэлтэй боловсон болох, биеэ зөв авч явах, ёс суртахууны талаар анхаарах, зөв ухаалаг, гоё ааштай даруухан бүсгүй болох, зан аашаа сайжруулах, хүмүүстэй сайхан харьцах, муу зуршилгүй эх орондоо хэрэгтэй хүн болох, дутагдалтай зан чанаруудаа засах, аав ээжийнхээ ачийг хариулах, эх орондоо хэрэгтэй хүн болж ихийг хийх, багшийн ачийг хариулах, олон найзтай болох, сайн найзтай болох, хөвгүүнд таалагдах гэх мэт 90 санал буюу 58.44 % Үүнээс аав ээж, багш, эмээ өвөөгийнхөө ачийг хариулах гэсэн хариулт 41 буюу энэ чиглэлийн хариултын 45.5 % -ийг эзэлж байна. - Бие бялдрын хүмүүжилд чиглэсэн эрүүл урт наслах, спортын аль нэг төрлөөр хичээллэх, биеэ чийрэгжүүлэх гэх мэт 8 санал буюу 5.19 % - Хөдөлмөрийн хүмүүжлийн чиглэлтэй ажил сайн хийж сурах гэсэн 5 буюу 3.24 % - Гоо зүйн чиглэлтэй 0 - Ирээдүйд чиглэсэн ийм тийм мэргэжилтэй болох, хүссэн сургуульдаа орох сайн, гоё мэргэжилтэй болох, сайн хүн болох, сайхан амьдрах, мэргэжлээ сонгох, гадаадад суралцах гэсэн 95 буюу 61.68 % Үүнээс мэргэжлийн талаар 61 буюу 64.21% гадаадад явах гэсэн 13 санал буюу 13.68 % , дэлхийн тэргүүн баячуудын нэг болох, геннисийн номд бичигдэх сайн хүн болох, боловсролтой хүн болох гэсэн зорилго гэхээсээ илүү мөрөөдлийн шинжтэй асуудлууд ч байлаа. - Мөн Өөрийгөө хөгжүүлэх, чадвартай байх, хүссэн зүйлээ хийж чаддаг байх, дуртай зүйлээ хийх, өөрийнхөөрөө амьдрах, өөрийн бодсон зүйлээ байнга хэрэгжүүлэх гэх мэт хариултууд байна. Тэд юу юунаас илүү сурлагын байдал болон ирээдүйн мэргэжлийнхээ талаар бодож явдаг байна. Хүмүүжлийн таван хэлбэрийн алиныг нь илүү сонирхдогийг мэдэх 2-р асуулт Та өөртөө дараах зорилтуудаас хамгийн түрүүнд алиныг нь тавьдаг вэ? Мөн тэд оюун ухааны чиглэлтэй зорилтыг тэргүүнд тавьдаг байна.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

surgaltiin blog

Сүүлийн бичлэгүүд

. дуу хонхны баярын
. (гарчиггүй)
. дуу хонхны баярын
. дуу хонхны баярын
. Бага ангийн насныхны шинж тэмдгүүд: * Үргэлж уйлагнах * Ганцаараа үлдэхээс айх * Хэт их унтах * Хэт их хөдөлгөөнтэй байх * Айж ичиж, зүүдлэх * Сургуулиас зохиогдох тэмцээн уралдаанд идэвхтэй оролцохгүй байх * Учир зүггүй
. Бага ангийн насныхны шинж тэмдгүүд: * Үргэлж уйлагнах * Ганцаараа үлдэхээс айх * Хэт их унтах * Хэт их хөдөлгөөнтэй байх * Айж ичиж, зүүдлэх * Сургуулиас зохиогдох тэмцээн уралдаанд идэвхтэй оролцохгүй байх * Учир зүггүй
. сурагчдад өгөх зөвлөгөө
. сурагчдад өгөх зөвлөгөө
. цахим хэрэглэгдэхүүн
. Мэдээ мэдээлэл
. Эцэг эхэд өгөх зөвлөгөө
. зургийн хичээл Дуу
. Зуны даалгавар
. Баяр хүргэе
. 5-г анги монгол хэл

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 7 » Нийт: 29
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax